
Энэ жилийн баяр наадмаар зүүний манлайд хэн гарах вэ гэх талаар олны дунд нэлээдгүй таамаг дэвшиж, бөх сонирхогчийг талцуулаад байсан. Харин үүнд Монголын үндэсний бөхийн холбооноос шийдвэр гаргаж, бөхчүүдийг эрэмбээр нь барилдуулахаар болсон гэж мэдэгдсэн билээ. Энэ шийдвэрээр зүүний манлайд Г.Өсөхбаяр аварга гарах юм. Гэтэл өчигдөр А.Сүхбат аварга зүүний манлайд гаргахгүй бол юу ч хийж магадгүй гэх үгсийг зарим хэвлэл мэдээлэлд ярьсан байна. Ийнхүү хоёр аварга зүүний манлайг булаацалдаж, маргалдаж байх хооронд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах, далай даян дайчин Дархан аварга Хорлоогийн Баянмөнх телевизийн ярилцлагад орохдоо дээрх асуудлыг шийдвэрлэж болох гарцыг хэлсэн байна. Тэрбээр хоёр аварга ийнхүү маргалдаад, манлайгаа булаацалдаад байвал өөрөө барилдана гэдгээ дуулгасан юм. Түүнчлэн даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Ж.Мөнхбатыг барилдвал зүүний магнайгаа тавьж өгөөд өөрөө барууны магнайд барилдсан ч яахав хэмээн ярьсан байна. Ямартай ч Мөөеө аварга МҮБХ-ны гаргасан шийдвэрийг хүндэлж, зодогловол олны дунд сенсаци дэгдээгээд буй хоёр аваргын маргаан таслагдах биз ээ...
Хоёр аваргын маргааныг Х.Баянмөнх аварга таслах уу | ||
Үзсэн: 1628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.