Шууд Chart

Дээлээрээ гоёсон 35 хос Чингисийн талбайд алхлаа

2015-07-11 11:59:25

Ес дэх жилдээ зохион байгууллагдаж буй “Дээлтэй Монгол” наадмын уламжалт арга хэмжээний нэг болсон “Дээлтэй хос” тэмцээнд нийт 35 хос оролцож, олны нүдийг хужирлалаа. Өмсөж зүүсэн, барьж гангарсан зүйлсээр нь үнэлэн дүгнэдэг энэ удаагийн уралдаанд 86 настай буурлууд хүртэл оролцсон нь олны анхаарлыг татаж байлаа. Түүнчлэн ӨМӨЗО-ны иргэд үндэсний хувцсаараа гангарч энэ жилийн “Шилдэг үндэсний хувцастай гадаадын хос”-оор шалгарсан юм.

Харин энэ жилийн хамгийн шилдэг үндэсний хувцастай хосоор өөрсдийн гараар шаглаа бүрийг нь хатган урласан дээлтэй хосууд шалгарсан юм. Энэ талаар шүүгчид “Энэ жилээс эхлэн хосуудын өмссөн хамгийн шилдэг үндэсний хувцасыг шалгаруулахдаа өөрсдийн гараар урласан эсэхэд голчлон анхаарал хандуулж байхаар болсон” хэмээн ярьж байв.

Үүнд иргэд нэлээд ам сайтай байсныг энд өгүүлэх нь зүй. Тэд “Зөв шийдвэр гаргасан байна. Нээрээ л өөрсдийн ур ухаанаа шавхан урласан зүйл цаанаа л үнэтэй, чамин байдаг. Тиймээс энэхүү шийдвэрийг цаашид хэрэгжүүлвэл монголчууд минь дээл хийх арга технологио мартахгүй, илүү олон хүн дээл оёж сурна”  хэмээж байв. Уншигчдадаа Чингисийн талбайд алхсан дээлтэй хосуудын зургийг хүргэе.


 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дээлээрээ гоёсон 35 хос Чингисийн талбайд алхлаа  
Үзсэн: 3813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй