Шууд Chart

Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж байна

2015-07-11 10:02:28

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлт тун удахгүй эхлэх гэж байна. Төрийн есөн хөлт цагаан тугийг одоо Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж байна. 

Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос нийслэл хотын төв талбайн замаар бүтэн цагийн турш аялуулж, 11:00 цагт  Төв цэнгэлдэх хүрээлэнд залах юм. Үндэсний  их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүлсний дараа Хүчит бөхийн барилдаан эхэлнэ.

Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж байна   
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй