Шууд Chart

Ерөнхийлөгч МҮОНТ-ийн асарт зочиллоо

2015-07-11 10:40:30

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхлэхэд цөөхөн хором үлдээд байна. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залсаны дараа баяр наадмыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ.

Харин үүний өмнө  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТ-ийн Төв Цэнгэлдэх хүрээлэн дэх асарт зочиллоо. Энэ үеэр Ерөнхийлөгч наадамчин олондоо цэнхэр дэлгэцээр дамжуулан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн Үндэсний их баяр наадам бол Монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр гээд өөрөө ОХУ-д хийсэн гадаад томилолтоосоо өнөөдөр үүрээр ирээд шууд Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн гэдгээ хэллээ.
 
 
 

Ерөнхийлөгч МҮОНТ-ийн асарт зочиллоо  
Үзсэн: 2461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй