Шууд Chart

Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа

2015-07-11 11:10:35

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхлэж байна. Энэ мөчид Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү заллаа.

Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос эхлэн нийслэл хотын төв талбайн замаар бүтэн цагийн турш аялуулж ийнхүү наадамчин олны өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд залж байгаа юм. Үндэсний  их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүлсний дараа Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.
 
 

Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа  
Үзсэн: 2361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй