Шууд Chart

Г.Тэмүүлэнгийн азарга түрүүллээ

2015-07-11 11:43:02

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Гарааны зурхайгаас газар, газрын шандаст 173 азарга эргэсэн. 

Архангай аймгийн Ихтамир сумын уяач Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азарга уралдааныг өнгөлсөөр түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат О.Батбилэгийн хээр азарга аман хүзүүдлээ. Айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн янзага зээрд, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул,  аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр азарга хурдалж наадамчин олноо баясгалаа. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Г.Тэмүүлэнгийн азарга түрүүллээ   
Үзсэн: 1689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй