
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхлэх үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төв цэнгэлдэх хүрээлэн дэх МҮОНТ-ийн асарт зочиллоо. Ерөнхий сайд энэ үеэр Монгол түмэн минь дэлхийд нэрээ дуурсгах цаг үе ирж байгаа гэдгийг хэлснээс гадна үндэсний их баяр наадмын хөтөлбөрт сэтгэл хангалуун байна гэдгээ хэлсэн юм.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг таван настайдаа Дархан-Уул аймгийн Шарын гол суманд үзэж байсан анхны наадам хамгийн сайхан, дурсамжтай байсан гэдгийг дурсаад наадамчин олон түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.
.jpg)
.jpg)
Ч.Сайханбилэг: Таван настайдаа үзсэн миний анхны наадам хамгийн сайхан нь | ||
Үзсэн: 2734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.