
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.
Нэгийн даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням болон бусад улсын том цолтой бөхчүүд бүгд учраа бөхөө давлаа. Дашрамд дурдахад, энэ жилийн үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг, цэргийн цолтон 205, сумын цолтой болон залуу бөх 221, нийт 512 бөх барилдаж байгаа билээ.
Өнөөдөр Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан хоёрын даваагаар дуусч маргааш гурвын даваагаар үргэлжилнэ.
Хоёрын даваа эхэллээ | ||
Үзсэн: 1646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.