
Баяр наадмын энэ өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “Монголын гайхамшигт урлаг” тоглолт анх удаа боллоо. Энэ тоглолтод нийслэлийн найман дүүрэг, Налайх хотын уран бүтээлчид, мөн Монголынхоо нэрийг олон улсад өндөрт өргөсөн “Хөсөгтөн” хамтлагийнхан оролцсон юм. “Авьяаслаг азичууд” шоунд эх орныхоо нэрийг дуурсгасан “Хөсөгтөн” хамтлаг Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсон. Баяр наадмын нээлтийг үзэж чадаагүй наадамчин олондоо зориулж, хэдий гадаа 38 хэм халж байсан ч тэд Төв цэнгэлдэхийн урд талын задгай талбайд дахин тоглосон юм.
“Монголын урлагийн гайхамшиг” тоглолт маргааш Төв цэнгэлдэхийн урд талбайд, бас зуслан явах замд байрлах Зунжин худалдааны төвийн гадна талбайд үргэлжлэх юм байна. Нийслэлийн найман дүүрэг, Налайх хотын 300 гаруй уран бүтээлч нэгдсэн энэ тоглолтыг Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын салбар хороо, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн залуучуудын холбоо зэрэг хэд хэдэн байгуулага хамтран зохион байгуулж байгаа юм.
Төв цэнгэлдэхийн гадна талбайд “Монголын гайхамшигт урлаг” тоглолт боллоо | ||
Үзсэн: 1756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.