Шууд Chart

Наадмын хуушуур 1000, айраг 2000-4000 төгрөгөөр худалдаалагдаж байна

2015-07-11 17:47:45

Монголчууд өнөөдөр Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхээр ирсэн олны дундаас манай шуурхай мэдээллийн албаныхан шууд мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх орчимд 600 гаруй иргэн, аж ахуйн нэгж хоол хүнсний худалдаа эрхлэх эрхээ авсан бөгөөд тэдэнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа юм.

Энэ жилийн наадмын хуушуур 1000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд Архангай, Булганы айраг 2000-4000 төгрөгийн хооронд борлуулагдаж байв. Түүнчлэн хорхог, адууны мах наадмын талбайд худалдаалагдаж байлаа.

Мөн Төв цэнгэлдэхийн орчимд наадаг шивээсний наймаа нэлээд эрэлттэй байгаа юм. Учир нь эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ нүүрэн дээр Монгол Улсын газрын зураг, Төрийн далбааг зуруулахаар урт дараалал үүсгэж байв.

Өмнөх жилийг бодвол бие засах газрын хүрэлцээ, хогийн сав Төв цэнгэлдэх хүрээлэнд олон байна.

Бид наадмын өдрүүдэд сонирхолтой мэдээ, сурвалжлагыг үргэлжлүүлэн уншигч олондоо хүргэх болно. Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай.


Наадмын хуушуур 1000, айраг 2000-4000 төгрөгөөр худалдаалагдаж байна  
Үзсэн: 2986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-07-15 22:42
Naadmiin.huushuur.yun.vnetei.yumbe.temeenii.yumaa.2.iin.mah.1kg.yumar.vnetei.bilee.arai.dendvv.yum.eer.mahaar.hiideg.bol.bss.yuahav.gehsen.yumar.neg.bayur.bolohoor.bysdiigaa.barij.lddeg.yuargachdiig.xamjaargatai.bailgah.zasag.terteich.boloosoigoo

Бидэнтэй нэгдээрэй