Шууд Chart

Манлай уяач Б.Буяннэмэхийн хээр халзан их нас түрүүллээ

2015-07-11 17:51:27

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын түмний эх хурдан их насны морьд дөнгөж сая бариалж, түрүү, айргууд тодорлоо. 

Газар газрын шандаст 230 гаруй их насны морьд уралдсанаас Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд хурдаллаа. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар, айргийн тавд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Батбаатарын саарал морь тус тус хурдалж,тод магнай торгон жолоогоо өргүүллээ. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Манлай уяач Б.Буяннэмэхийн хээр халзан их нас түрүүллээ  
Үзсэн: 1862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй