Шууд Chart

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2015.07.12/

2015-07-12 08:30:45

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр  дараах арга хэмжээнүүд болно.

Үүнд,


Их Чингисийн талбайд:

21:00 цагт: “Талын бүжиг” Монгол үндэсний  бүжгийн  наадам


Төв Цэнгэлдэх хүрээлэнд:

09:30 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
10:00 цагт: Хүүхдийн барилдааны гурвын даваа
11:20 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
11:20 цагт: Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
14:30 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15:20 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
15:20 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15:20 цагт: Хүүхдийн барилдааны тавын даваа
16:10 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол
 Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
16:40 цагт: Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
16:40 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
17:25 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
17:50 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа
18:35 цагт: Хүүхдийн барилдааны долоогийн даваа
18:45 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
19:05 цагт: Хүчит бөхийн барилдааны  есийн даваа
19:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
19:55 цагт: Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хааж үг хэлнэ.
20:00 цагт: Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол. 


Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд:

09:00-17:00 цагт: "Монгол хуушуур-2015" фестиваль
10:00-18:00 цагт: Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/


Хүй Долоон худагт:

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан Соёолон болон дааганы уралдаан болно.

07:00-09:30 цагт: Соёолон насны морьдын уралдаан
07:50-08:20 цагт:
“Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
08:30-09:00 цагт:
Шүхрийн буултын үзүүлбэр
09:00-17:00 цагт:
"Монгол хуушуур-2015" фестиваль
10:00-12:30 цагт:
Дааганы уралдаан
10:00-18:00 цагт:
“Сэрсэн тал” Соёлын наадам


Сурын талбайд:

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын Үндэсний сурын хасаа харвааны дунд болон адаг өрөг болно.

08:00-12:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг
12:00-13:40 цагт:
Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг
13:40-14:00 цагт:
Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа


Шагайн асарт:

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харвааны хагас шигшээ харваа болно.

08:00 цагт: Шагайн харвааны шигшээ харваа
12:30 цагт:
Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол


Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад:

18:00 цагт: “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт


Нийслэлийн “Улаанбаатар” чуулга:

19:00 цагт:  “Colors of Mongolia” ардын урлагийн тоглолт


Уран зургийн галлерейд:

10:00 цагт: “Монголын Сайхан орон” уран зургийн үзэсгэлэн


Үндэсний соёл, амралтын хүрээлэнд:

22:00 цагт: “Silence White” дижи урлагийн шоу


Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2015.07.12/  
Үзсэн: 1407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй