Шууд Chart

Үндэсний их баяр наадмын өсвөрийн шилдэг харваачид тодорлоо

2015-07-12 10:25:51

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн хүүхдийн харваанд нийт 120 харваач оролцож, энэ жилийн наадмын шилдэг хараавчид тодорлоо.

Үүнд:


Өсвөрийн харваанд:

Эрэгтэй:

1-р  байр: Ч.Мөнхболд /Өмнөговь аймаг.  Ажнай ТТТранс ХХК-ийн харваач. 1-р сургууль 11-р ангийн сурагч/

2-р  байр: Э.Давааням /Өмнөговь  аймаг. Ажнай ТТТранс ХХК-ийн харваач .1-р сургууль 11-р ангийн сурагч/

3-р байр:  Н.Алтантулга /Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат.  ШШГЕГ-ын Сүлд  спорт  хороо, Цэц  Мөнгөн сум компанийн харваач/

4-р  байр:  С.Болор-Эрдэнэ /Багануур  дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 9-р анги. Уурхайчин багийн харваач/

5-р байр:  н.Мөнхчулуун /Хэнтий аймаг/


Эмэгтэй:

1-р байр:  М.Оюунзул /Дорноговь  аймаг  Өргөн  сумын  уугуул.  Сайншанд  хотын 5-р  сургуулийн сурагч. Налгар түшиг ХХК-ны харваач/

2-р байр:  Б.Отгонжаргал /Төв аймгийн Зуунмод сумын уугуул. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсын оюутан. Зуун Мэргэн холбооны харваач. Монгол Улсын спортын мастер/

3-р байр:   Б.Санчирнаран /Хэнтий аймгийн Чингэс хотын уугуул. Дархан-Уул аймгийн Наран сургуулийн 10а ангийн сурагч, Төв аймгийн Зуун Мэргэн холбооны харваач. Монгол Улсын Идэр мэргэн/

4-р байр:  Н.Энэрэл  /Төв аймгийн Зуунмод сумын уугуул. ШУТИС-ын 1-р курсын оюутан. Монгол Улсын Идэр мэргэн/

5-р  байр: Э.Сайханчимэг  /Дорноговь  аймгийн уугуул.  Сайншанд хотын 1-р сургуулийн сурагч. Налгар түшиг ХХК-ны харваач/


Үндэсний их баяр наадмын өсвөрийн шилдэг харваачид тодорлоо  
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй