Шууд Chart

Шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно

2015-07-12 11:33:18

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын шагайн  харваанд нийслэлийн болон 14 аймгийн 50 багийн 452 харваач хуран цуглаж оноо мэргээ сорьж  байна.

Энэ жилийн наадамд нийт оролцогчдын 53.7 хувийг цолтой харваачид эзэлж байна. Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Монгол Улсын Дархан мэргэн 24, Монгол Улсын Гарамгай мэргэн 33, Монгол Улсын Мэргэн 28, Монгол Улсын Дэд мэргэн 47, Харьшгүй мэргэн 12, Аймгийн гоц мэргэн 78 оролцож байна.

Хамгийн ахмад харваач нь Дундговь аймгийн харьяат 91 настай Д.Санжаагэндэн, залуу харваач нь Төв  аймгийн  харваач  14  настай  Билгүүтэй  нар  юм.

Одоогоор:

1. МУ-ын Үлэмж дархан мэргэн Б.Шинэнбаяр ахлагчтай Уранган” ХХК-ны баг

2. МУ-ын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай УБТЗамын баг

3. МУ-ын Үлэмж дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг

4. Аймгийн гоц мэргэн Доржхорол ахлагчтай Дундговь аймгийн баг

5. МУ-ын Үлэмж дархан мэргэн М.Нямаа ахлагчтай УБ хотын баг

6. Аймгийн гоц мэргэн Сансар ахлагчтай  Дорноговь аймгийн Айраг сумын баг

7. Аймгийн гоц мэргэн Жаргал ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг

8. МУ-ын мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг шилдгээр шалгараад байгаа бөгөөд өнөөдөр энэ жилийн наадмын цэц мэргэнүүд тодрох юм.


Шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно  
Үзсэн: 1559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй