Шууд Chart

Б.Саранчимэг: Баяр наадмын эхний өдөр 23 хүүхэд төөрсөн

2015-07-12 12:48:18

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ жилийн наадамд цагдаа, онцгой, түргэнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд өндөржүүлсэн бэлэн байдалд гарсан Улаанбаатар хотын цагдаагийн газрын штабаар орлоо. Баяр наадмын үйл ажиллагаа эхэлснээс хойш буюу өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 23 хүүхэд төөрснийг олж, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ. Түүнчлэн 11 хэрэг зөрчил бүртгэгдсэн байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Саранчимэг "Улаанбаатар хотын цагдаагийн газрын 6000 гаруй албан хаагчид баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүний дээр гадаадын иргэдэд тусламж, зөвлөгөө хүргүүлэх зорилгоор Оюутан цагдаа нарыг ажиллуулж байгаа. Өнгөрөгч өдөр 23 хүүхэд төөрсөн. Төөрсөн хүүхдийг эцэг, эхчүүдэд хүлээлгэж өгсөн. Нэг хүүхдийн эцэг, эхтэй холбогдохоор ажиллаж байна. Харин өнөөдрийн хувьд хүүхэд төөрсөн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй байна. Түүнчлэн наадмын өдрүүдэд онц ноцтой хэрэг бүртгэгдээгүй. Харин өчигдөр гуравдугаар хаалган дээр Японы иргэн ухаан алдлаа гэсэн дуудлага ирсний дагуу очиж, түргэн тусламжийн байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа. Тиймээс иргэдэд анхааруулахад баяр наадмын өдрүүдэд хүүхдүүдээ хөтлөж, хараа хяналттай байхыг захья. Түүнчлэн өнөөдөр хур тунадас орох төлөвтэй байгаа тул иргэдийг гол мөрний хөвөөгөөр амрахдаа анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Б.Саранчимэг: Баяр наадмын эхний өдөр 23 хүүхэд төөрсөн  
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй