
Өчигдөр Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэгийн уясан азаргыг уралдуулахгүй хассанаас болж багагүй маргаан үүссэн. Хүй долоон худагт ажиллаж буй баяр наадмын морины үүлдэр тогтоох комисс хурдан морьдын уралдааны эхэнд эрлийз адууг сэрвээний өндөр, дэл сүүл, толгой зэргийг нь харгалзан үзэж заримыг нь хассан юм.
Ийнхүү улсын наадамд сойсон азаргаа уралдуулж чадахгүй болсон Тод манлай уяач энэ тухай бухимдлаа твиттер дэх өөрийн дагагч нартай хуваалцсаар байсан. Эрхэм уяач өнөөдөр ч мөн ялгаагүй Хүй долоон худагт боссон их хуй шороог өөрийг нь гомдоосноос болсон хэмээн жиргэсээр байна. Хэдийгээр тоглоом болгож ийнхүү жиргэж байж болох ч Тод манлай уяач маань нэлээдгүй гомдсон бололтой.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Тод манлай уяач Л.Цандэлэгийг уурлуулснаас Хүй долоон худагт хуй боссон гэв | ||
Үзсэн: 2548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.