Шууд Chart

Ерөнхий сайд их насны түрүү авсан манлай уяачийнд зочиллоо

2015-07-12 15:07:13

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр соёолон насны морьдын уралдаан үзэж сонирхсоныхоо дараагаар их насны морьдын уралдаанд түрүүлсэн манлай уяач Б.Буяннэмэхийн галаар зочиллоо. Ховд аймгийн Мөст сумын харьяат Б.Буяннэмэх газар тариалангийн аж ахуй эрхэлдэг, сүүлийн зургаан жилд морь уяж байгаа талаараа Ерөнхий сайдад сонирхууллаа. Энэ хугацаанд түүний морьд улсын наадамд дөрвөн удаа айрагдаж, энэ жил анхны түрүүгээ авчээ.

Их насанд уралдсан 321 морьдыг магнайлан ирсэн энэ хүлгийг 10 настай Э.Ганжигүүр хүү унаж хурдлуулжээ. Баяр наадмын их насны морьдын уралдаанд морь нь тод магнай торгон жолоогоо өргүүлж, бахдам амжилт үзүүлсэн галаар зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Үндэсний их баяр наадам бол монгол соёл, зан заншлаа дээдэлдэг монголчууд бидний уламжлалт баяр. Энэ уламжлал, монгол соёлоо түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хадгалж үлдээхэд уяачид чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
 
Энэ үеэр манлай уяач Б.Буяннэмэхийг Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг Ерөнхий сайд гардууллаа.

Ерөнхий сайд их насны түрүү авсан манлай уяачийнд зочиллоо   
Үзсэн: 2219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй