
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа эхлээд байна. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Г.Баасандорж, Сүхбаатар аймаг Мөнххаан сумын харьяат Б.Батжаргал, Сэлэнгэ аймаг Жавхлан сумын харьяат Б.Одгэрэл нар улсын начны болзол хангасан. Төгвөл дөнгөж сая Дундговь аймаг Эрдэнэдалай сумын харьяат Э.Даш, Говь-Алтай аймгийн Жаргалан суын харьяат Ш.Шинэбаяр, Увс аймгийн Түргэн сумын харьяат Д.Энхбаяр, Архангай аймгийн Булган сумын харьяат Ч.Ганзориг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат А.Алтанхуяг нар учраа бөхөө давж, улсын начин цолны болзол хангалаа.
Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодоод байна.
Найман бөх улсын начин цолны болзол хангалаа | ||
Үзсэн: 2257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.