Шууд Chart

Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодлоо

2015-07-12 15:46:06

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хчит бөхийн барилдааны тавын даваа тун сонирхолтой болж өндөрлөлөө. Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодов. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын аварга Г.Өсөхбаяр,  Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын аварга С.Мөнхбат, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Х.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Улсын арслан Д.Ганхуяг, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Улсын гарьд И.Доржсамбуу, Төв аймгийн Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Улсын заан Т.Санчир, Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын заан Т.Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Улсын заан Л.Цэрэнтогтох, Булган аймгийн Могод сумын харьяат Улсын заан Э.Энхбат, Архангай аймгийн Чулуут сумын харьяат Улсын начин Б.Амарзаяа нар Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын тавын даваанд өвдөг шороодлоо.


Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодлоо  
Үзсэн: 1899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй