Шууд Chart

Үндэсний их баяр наадамд Э.Оюунболд түрүүлж, Монгол Улсын арслан боллоо

2015-07-12 19:55:00

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд түрүүлж, Улсын арслан боллоо. 

Тэрбээр Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын Арслан П.Бүрэнтөгсөөр ес давж түрүүлсэн юм. Ийнхүү Дархан аварга Б.Бат-Эрдэнийн нутгаас шинэхэн арслан төрлөө. Монгол Улсын Арслан цолны болзол хангасан Э.Оюунболдод Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилуулан Арслан цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан баяр хүргэлээ.
 
Дашрамд дурдахад, энэ жилийн үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг, цэргийн цолтон 205, сумын цолтой болон залуу бөх 221, нийт 512 бөх уран мэхийг уралдуулан барилдаж хоёр өдргийн турш наадамчин олны мэлмийг баясгалаа.
 

Үндэсний их баяр наадамд Э.Оюунболд түрүүлж, Монгол Улсын арслан боллоо  
Үзсэн: 3389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2015-07-12 21:15
шинэхэн арсландаа спортын өндрөөс өндөр амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй