Шууд Chart

Эрлийз дээд болон дунд насны ангилалын морьдын уралдаан боллоо

2015-07-13 14:01:46

Өнөөдөр Хүй Долоон Худагт болж буй Уяачдын баярын хүрээнд эрлийз дээд болон дунд насны морьдын уралдаан болж өндөрлөлөө. Эрлийз дээд насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун түрүүлж, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Лувсандагвын Эрдэнэбаатарын хул аман хүзүүдлээ.

Эрлийз дунд насны ангиллын хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор  түрүүлж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Лхагвын Отгонбаатарын хур зээрд аман хүзүүдэв.

Төв аймгийн Баянцогт сумын Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан,  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Мижидийн Ганболдын хар алаг тус тус айрагдлаа.


Эрлийз дээд болон дунд насны ангилалын морьдын уралдаан боллоо  
Үзсэн: 2180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй