Шууд Chart

Б.Наранхүү гишүүн шагналын хур буулгав

2015-07-27 11:24:10

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадамд тав давж Монгол Улсын начин цолны болзол хангасан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат А.Алтанхуяг, Э.Даш нарыг нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү хоёр өрөө байраар мялаажээ. Түүнчлэн улсын наадамдаа хурдан хүлгээ түрүүлүүлсэн уяачид хоёр өрөө байр, морьдоо айрагдуулсан зургаан уяачид тус бүр 10 сая төгрөг, Төв Халхын дуулалт жүжгийн театрын 16 уран бүтээлчийг Хайнанд аялах эрхийн бичгээс гадна уран бүтээлийг нь дэмжих 10 сая төгрөгөөр шагнасан байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан аймаг байгуулагдсаны 74 жил, Мандалговь хотын түүхт 50 жилийн  ойн баяр наадмын үеэр буусан шагналын хур ийнхүү нутаг орныхоо нэрийг гаргасан эрхмүүдийг байртай болгохоос гадна ихэр начин, түрүү морины уяачид Ланд 200 машиныг ч авчирсан байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Наранхүү Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Өлзийт сумын харьяат Ц.Азбаяр хүүд өгсөн байрныхаа гэрчилгээг гардуулжээ.


Б.Наранхүү гишүүн шагналын хур буулгав  
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй