
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын зарим сайд нар огцорсноор шинээр томилогдох сайд нарын талаарх таамаг яриа гарч эхэлсэн.
Шинээр томилогдох сайд нарын тоонд Б.Наранхүү гишүүний нэр ч мөн орсон яваа. Чуулган, байнгын хорооны хуралдаанд барагтай л бол үг хэлж асуулт асуудаггүй мань гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд Зам тээврийн сайдад нэр дэвшүүлэхийг хүсчээ. Энэ талаараа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт уламжилсан байна.
Засгийн газрын томилгооны квотын хүрээнд шинэ залуу үеэ дэмжиж Б.Наранхүүг сайдад нэр дэвшүүлэхийг хүссэн албан бичигт Ж.Батзандан, Б.Болор, Л.Гантөмөр, М.Батчимэг, Х.Тэмүүжин нар гарын үсэг зуржээ.

Б.Наранхүү гишүүнийг сайд болж чадах эсэх талаарх яриа аль хэдийнээ гарсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанд хуулийн төслийн танилцуулга унших үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Бямбацогт түүнийг "сайхан хоолойтой" хэмээн магтаж байсан удаатай.

“Б.Наранхүү гишүүнийг сайдад нэр дэвшүүлье” | ||
Үзсэн: 2460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.