Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 1. Сугар гараг. Найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Авахуй. Наран өглөөний 06:25 цагт мандаж, 19:28 цагт жаргана.Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Мэдрэмжтэй өдөр. Таарч тохирохгүй олон санаанууд таны толгойд эргэлдэнэ. Та юуг илүү төгс төгөлдрөөр бодож байна. Магадгүй дэлхийн төгсгөл эсвэл өөр бусад зүйл. Таныг мэдэхээс өмнө дэлхийн дайн дэгдэж магад. Нам гүм өдөр гэртээ амрах нь сэтгэл зүрхэнд сайн. Гэрийн тань эргэн тойронд засвар хийх чимээ шуугиан болон өөр бусад асуудлууд гарна. Үүнийг давахын тулд өөрөө өөртөй зөвлөгөө өгч ямарваа нэгэн зүйл хийх хэрэгтэй. Бизнесийн хамтрагч тань таны ялсаныг нотлоно.
Хумх (1/20-2/18)
Удирдлага эсвэл олон нийтийн байгууллагад хандах ажлаа солих чухал шийдвэрийг гаргахад тохиромжгүй өдөр. Өглөөнөөс хойш л үл ойлголцох байдал таныг дагасаар байх болно. Хэрвээ та биеэ барьж шийдэмгий хөдлөж чадвал ихээхэн үр дүнд хүрч нэр хүнд тань өсөх бололтой.
Загас (2/19-3/20)
Тодорхойгүй өдөр. Энэ өглөө таны төлөвлөгөөг өөрчлөхүйц дарамттай, дургүй хүргэм асуудлууд гэнэт гарч ирэх болно. Өөрийн амгалан байдлаа алдахаасаа өмнө загасныханы сэтгэл татам, тэвчээртэй байдлыг үзүүл. Хэрэв та бусдыг сонсохоор шийдсэн бол буулт хийхийг олж харна. Гэсэн хэдий ч та өөрийнхөө нийтэч байгааг мэдэрч хэн нэгнийг хүлээн зөвшөөрч өөрийн замаар хамтран ажиллах болно. Энэ үдэш та нийгмийн шинэ харилцаанд орвол зарим нэгэн шинэ сонирхолтой найз нөхөд таныг хүлээж байна.
Хонь (3/21-4/19)
Олон талтай өдөр. Найз нөхөд, хамтран ажиллагсаддаа өөрийн тань санааг дэмжинэ гэж бүү найд. Аягүй бол сэтгэлээр унаж магад. Хамтран ажиллагчаа татах гэж байгаа ч мэдэгдэнэ. Тэгэхгүй бол хэн нэгэн танд атаархан хүмүүс таны амжилтыг хаах эсвэл санааг хулгайлах нь. Ажил болон cпoртын ачааллаас эрч хүчгүй болох нь. Хамаг чадлаараа хичээ. Ямар ч багийн спорт байсан болгоомжтой байгаарай. Хэт их өрсөлдөөний нөлөөгөөр бие тань өвдөж магадгүй. Танд бие даасан байдал тань таалагдах болно.
Үхэр (4/20-5/20)
Азтай өдөр. Нар бархасьбадь гаригтай нэгдэж таны идэвхи зүтгэлийг нэмнэ. Та жижиг сажиг зүйл хийн өдрийг өнгөрөөх боловч эцэст нь сэтгэл санаа сэргэх болно. Таныг үнэлдэг хэн нэгэнтэй хамт байх нь чухал санагдана. Шинэ сонирхол таалагддаг зүйлээ хөгжүүлэхийг оролд. Учир нь энэ бүхэн таны насан туршийн сонирхол болж магадгүй байна. Өөрийн хийж буй зүйлээ сайтар эргэцүүлэн бод.

Мэлхий (6/22-7/22)
Дажгүй өдөр. Ганц бие мэлхийнхэн өнөөдөр өөртөө маш их итгэлтэй байна. Та гутранги үзлээ хянаж чадах юм бол өнөөдөр танд амархан байх болно. Хариуцлага нэмэгдэх ч барахааргүй хэт их ачаалал өөртөө авах хэрэггүй үгүй бол сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэртээ та харамсах болно. Мөн бэрхшээлүүд таны мөрөн дээр тохогдох болно. Бяцхан өөрчлөлт хийх эсвэл хэд хэдэн тоног төхөөрөмж байрлуулах нь өнөө маргаашдаа таны хийх ажил. Гадаад үзэмжээ сайжруулах нь таны сэтгэл санааг гайхамшигтай дэмжиж өгнө.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Хувийн амьдралд бэрхшээлтэй асуудлууд олон тохиолдоно. Эсвэл хосууд харилцаандаа сэтгэл хангалуун бус байна. Сэтгэл санаа тавгүйтэж, сульдан ядарч, толгойд элдэв муу бодол орж ирэх төлөвтэй. Хайр дурлалын шинэ харилцаа хүндрэл бэрхшээл, урам хугарахаас өөр зүйл авч ирэхгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Өнөөдөр хайртай хүн тань таныг хуурч магадгүй бололтой.
Охин (8/23-9/22)
Сэрэмжтэй байх өдөр. Оюутан сурагчид оюутны зөвлөлд орох санал хүлээн авах бөгөөд чадвар туршлагаа нэмэгдүүлэх сайхан боломж гарч байна. Энэ ажлын дараа урт хугацааны амралтаа ав. Нийгмийн үйл ажиллагаанд маш өндөр үнэ цэнэтэй гэрээг батлах болно. Охиныхонд илүү зардал гаргах шаардлага гарч магадгүй. Дараа нь тэрхүү худалдан авалтандаа харамсах болно. Тиймээс худалдан авалт хийхээсээ өмнө сайн бодох эсвэл юм худалдан авахаа хойшлуулах нь зөв алхам юм.
Жинлүүр (9/23-10/22)
Харилцаа сайтай өдөр. Өнөөдөр дав дув хийсэн байдлаа анхаар. Бүх баримтаа урьдчилан бэлдсэн бол ажил олгогч юмуу даргатайгаа зөвлөлдвөл нааштай байна. Тачаангуй романтик байдал гэнэт танилцахаас эхлэн цэцэглэх учир утасны дугаарыг нь авч, өөрийн ертөнцөө өөрчил. Өөрт чинь саад болох юманд мэдээтэй бай. Цагаа төлөвлөснөөр юу хийх хэрэгтэйгээ мэдэх бөгөөд шаардлагагүй зүйлсэд зарцуулах цагаа хязгаарлаж чадна. Ажлаа өөрчлөх тухай бодож байгаа хүмүүст өнөөдөр ярилцлаганд орох өөрийгөө танилцуулахад тийм таатай бус байна.
Хилэнц (10/23-11/21)
Уран бүтээлийн эрч хүч мэдэгдэхүйц өсөх өдөр. Эргэн тойрны хүмүүс таны төлөвлөгөө шинэ санаанд нөлөөлөх бололтой. Хайр дурлалын асуудалд эсвэл та санасанаасаа илүү амжилтанд хүрэх гэсэн асуудал таны сэтгэлийг шаналгана. Аливаа хэрүүл маргаан тэмцэлд бүү оролц. Бүх юм таны эсрэг эргэх болно.
Нум (11/22-12/21)
Нийтэч өдөр. Од эрхэс шинэ зүйлсийг тань руу илгээж байна. Сарны хүчтэй нөлөө таны найз нөхөд танилын сүлжээ хувийн зорилго оршдог нарны аймгийн арваннэгдүгээр байрлал болох хилэнцийн ордонд зочилж эдгээрт нөлөө үзүүлнэ. Бүх асуудлууд амар хялбараар шийдэгдэнэ. Чадварлаг хүмүүс амжилтанд хүрнэ. Буд гарагийн нөлөөгөөр эхэлсэн ажлаасаа татгалзах хэдий ч мэргэн ухаан гарган төлөвлөсөн ажлаа дуусгана. Ажлын сүүлийн өдөр учир ажлаа урам зоригтойгоор дуусгаж амралтын өдрөө бэлдээрэй.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.