Шууд Chart

С.Одонтуяа гишүүн хог түүх аянд нэгджээ

2015-08-21 16:53:52

Сүүлийн үед фэйсбүүкт идэвхтэй өрнөөд байгаа “Хогbucket challenge” аяны хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяад дуудлага ирсэн. Хэрвээ гурван шуудай хог түүсэн бол зурагаа өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулж, амжаагүй болон хогоо түүгээгүй тохиолдолд ТҮК-ийн гурван ажилтанд тус бүр 20 мянган төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэглэх дүрэмтэй. Тэгэхээр нэг шуудай хог нь нэг хүний бэлэгтэй тэнцэж байна гэсэн үг.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа БГД-ийн нутаг дэвсгэрээр явж хогтой газар хаана байгааг судалж үзэхэд “Хоггүй дүүрэг цэмцгэр Баянгол” зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хогныхоо асуудлыг бараг бүрэн шийдсэн байна. Тэрбээр БГД-ийн иргэд болон тохижилт үйлчилгээний “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын хамт олноор бахархаж байгаагаа хэлсэн юм.
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ сарын 12-ны өдөр БГД-ийн ТҮК-ийн нийт ажилчидтай уулзалт хийж бэлэг гардуулж, өдрийн хоол хамт иджээ. Аяны журмын дагуу ТҮК-ийн гурван ажилтанд бэлэг гардуулах ёстой байсан ч өнөөдрийн уулзалтаараа БГД-ийн ТҮК-ийн 83 ажилтанд Монголд үйлдвэрлэсэн тэмээний ноосон нурууны бүс бэлэглэлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүмүүсийг дулаан хөнжилдөө унтаж амарч байхад үүрийн жавартай өвлийн хүйтэнд цас хог цэвэрлэж зогсдог. Өвлийн өглөөний хүйтэнд ядаж нуруунаасаа дулаан байг гэж бодож энэ бэлгийг сонгосон” гэлээ.
 
 
Тэмээний ноосон нурууны бүсийг хийсэн үндэсний үйлдвэрлэгчид манайх “Нэг өдрийн дотор ийм их борлуулалт хийсэндээ маш их баярлаж байна” гэснийг уламжилсан. Тэрбээр мөн “Хог bucketchallenge” аяныг анх санаачилсан болон дэмжсэн бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлэн хоггүй цэвэрхэн байхад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм.
 
Дээрх аяны хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Асашёорюү Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, хийлч Ч.Дэлгэрцэцэг нарыг “Хогbucket challenge” аянд нэгдэх дуудлага хийлээ.

С.Одонтуяа гишүүн хог түүх аянд нэгджээ  
Үзсэн: 1801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-09-02 13:00
Ийм балай гаруудыг улстөрөөс зайлуулах хэрэгтэй
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-08-24 10:02
мундаг улс төрч эмэгтэй

Бидэнтэй нэгдээрэй