Шууд Chart

Үзэсгэлэнт эхнэрээ хороожээ

2013-09-06 15:24:25

Оросын алдарт загвар өмсөгч, үзэсгэлэнт эмэгтэй 28 настай Юлья Лошажина нөхөр гэрэл зурагчин Дмитридээ ДОХ халдааснаасаа болж амиа алдсан хэрэг гарсан. Бүсгүйн цогцосны үлдэгдлийг  Уралын нуруунаас олсон ч хүн танихын аргагүй болтол шатаасан байжээ. Одоо Дмитрийг Екатринбург хотод баривчлан хориод байна. Мөрдөн байцаагчид түүний эхнэрээ хөнөөсөн олон баримт багаад харин хэрэгтэн би эхнэртээ хайртай байсан, хөнөөгөөгүй гэж мэдүүлсээр байна.  Хамгийн сүүлд хосууд тансаг харшдаа үдэшлэг зохиосон бөгөөд тэр үед хохирогч ихэд түгшүүртэй харагдаж байсан тухай гэрчүүд ярьжээ. Бүсгүй өнгөрсөн сарын 22-ноос сураггүй алга болсон ч нөхөр нь үл ойшоож, ажлаа хийсээр явжээ. Талийгаачийг ДОХ-ын вирус тээгч гэдгийг мэдсэн нөхөр нь ихэд эгдүүцэж байсан талаар ойр дотны хүмүүс мэдүүлэгтээ дурьджээ.








Үзэсгэлэнт эхнэрээ хороожээ   
Үзсэн: 2001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй