Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 08/

2013-09-08 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 08. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 3. Адъяа гараг. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Наран өглөөний 06:28 цагт мандаж, 19:24 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Дахин сэргэх өдөр. Бизнесийн уулзалт тань нийгмийн үнэ цэнэтэй холбоотой байна. Өөрийн хамрагчтайгаа цуг явах урилганд дэндүү итгэл муутай байна. Удалгүй дэлгүүрт гайхалтай зүйл болох ба таньд санал ирнэ. Өнөөдрийн цагийн хуваарьдаа гэр бүлийн уулзалтаа мартаж үл болно. Хэрэв өөрийн хайртай хүнтэйгээ яривал энэ нь олон юмны ялгааг харуулах болно. Матрын ордныхон хүүхдүүдтэй марзагнаж чаддаггүй. Харин зарим нэгэн матрууд өнөөдөр анхаарлын төвд байна.

 

Хумх (1/20-2/18)   

Төөрөлдсөн өдөр. Cap мөрөөдөмтгий далай вантай нэгдэж байгаа учраас оюун санааны мөрөөдөмтгий байдал тань бодит байдлаас илүү чухал болж хувирна. Өнөөдөр шийдвэр гаргах мөн хийх шаардлагатай үйл ажиллагааг эхлүүлэх хэрэггүй. Та сэтгэлзүйч дээр оч. Ингэснээр та өмнө нь алдсан байсан зүйлсүүдээ олж авч магад. Хайр дурлал зүгээр нэг үүрэг болон хувирч магадгүй.

 

 

Загас (2/19-3/20)

Зохицомтгой өдөр. Энэ өдөр, өдөр тутмын амьдралд халуун дулаан уур амьсгал урам зориг авчирна. Энэ нь таны анхаарлыг эргэн тойрон дахь хүмүүс рүү чиглүүлж бусадтай харилцах харилцаа нэмэгдэнэ. Найз нөхөд хамаатан садан бизнесийн түншүүдтэйгээ сайн харилцаа тогтоохыг тэсэн ядан хүлээнэ. Энэ сард та өөрийн амьдралын бүхий л талбараас мөнгө олно. Шударга харилцааг эрхэмлэвэл амраг садан түнш найз нөхөд ойрын хамаатантайгаа харилцаа сайжирна. Та үр дүнд нь хир сэтгэл хангалуун байхаа харах болно.

 

Хонь (3/21-4/19) 

Эрч хүчтэй өдөр. Хөгжил цэнгэлд дуртай хониныхоны хувьд гэнэтийн тохиол уйтгарт өдрийг орвонгоор нь өөрчилнө. Найзтайгаа уулзаж энэ өдрийн аяс өөрчлөгдөх болно. Бусдын амнаас өөрийн асуудлыг шийдвэрлэх гарцаа санамсаргүй олж сонсоно. Гэнэт ирэх боломжуудад бэлтгэлтэй байхаас гадна амьдралд ховорхон тохиох боломжийг та алдах ёсгүй. Чухал уулзалтаа цуцлаад ч болтугай найздаа хэрэгтэй үед нь заавал гараа сунгаарай. Утасны дуудлага бүрт хариу өгч чухал мэйлд хариу бичсэн эсэхээ шалгаарай. Энэ өдрийн үр бүтээлийг та амжилтаар дүүргэнэ.

 

Үхэр (4/20-5/20)   
Эсрэг хүйстэнтэйгээ харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Арслан эсвэл хонины ордныхонтой романтик болзоонд явах эсвэл сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Өөрийн байр суурийг бататгаж санаачлагыг гартаа авахын зэрэгцээ төлөв төвшин томоотой байхыг од эрхэс эөвлөж байна. Ярилцагчаа илэн далангүй байхад хүргэж өөртөө татаж чадвал та санасандаа хүрлээ гэсэн үг.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Тайван өдөр. Олон төлөвлөгөөт ажлыг гардан хийлгүй харин амлалт өгөх өдөр. Мэдэж байгаагаа хийж харин зөвшөөрөх боломжгүйг нь цуцлана. Хүн бүртэй юм бүхнийг хийх гэж оролдох нь таныг стрессээс гаргана. Та болон таны хамтрагчийн хооронд хувийн асуудлууд урган гарна. Харин нөхцөл байдал танд ойлгомжгүй байсан асуудлыг илүү ойлгох сайхан боломжийг олгоно. Таны найз сайн хамтрагч биш мөн ууртай байвал яагаад ийм зан төлөвтэй байгаа талаар та нягталж үзээрээй. Санамсаргүй байдлаар та найзынхаа гэрт очсон нь түүнд сэтгэгдэл төрүүлж болох юм.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Эргэлзэж тээнэгэлзсэн өдөр. Дэлхий ван гараг сартай нийлээд ангараг гаригтай мөргөлдсөнөөс болж таны бодож төлөвлөсөн зүйлүүд тань бүтэлгүйтэж таны өдөр тутмын үйл хөдлөлийг нураана. Энэ гайхамшигт үйл явдал таны өдөр тутмын ажлыг тань мартуулна. Энэ нь танд сайнаар ч нөлөөлж магадгүй. Амрах нь таны биенд маш ач тустай. Та найз нөхөд цөөхөн танилууддаа мөн хайртай хүндээ хэцүү байдлаас нь гарахад нь тусла. Эзэнгүй нохой эсвэл муур таны гэрийн үүдэнд байвал авахаасаа өмнө малын эмчид үзүүлээрэй.

 

Арслан (7/23-8/22)   

Эрч хүчтэй өдөр. Өнөөдрийн төлөвлөгөөгөө дахин нэг удаа тунгааж үзвэл амаргүй нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар шийдэж чадна. Бусдын эрхшээлээр гаргасан шийдвэр таныг асуудалд оруулж магадгүй. Гэвч таны эрч хүч оргилд гарахад туслах болно. Ажлаа өөрчлөх хүсэл төрвөл танд боломж байгаа гэдгийг санаарай. Шинээр сургалт дамжаанд суух нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Арслангийн ордныхон нилээд их дэмий ярих дуртай хүмүүс. Тиймээс энэхүү дэмий яриагаа бусдад сэтгэгдэл төрүүлэх хэрэгсэл болгон ашигла.

 

Охин (8/23-9/22)   

Энэ өдөр маргаантай асуудлуудыг шийдвэрлэх зөрчлийг арилгах зэрэгт тус болохгүй. Түүнчлэн шүүх хурлын үйл ажиллагаа танд нааштай хариу авч ирэхгүй. Бусадтай харилцан ойлголцох талаар бүр зүүдлээд ч хэрэггүй. Энэ байдал дотны хүнтэйгээ хэл амаа ололцохгүйд хүргэж болзошгүй. Бизнесийн өрсөлдөгчтэйгээ маш сайн өрсөлдөх хэрэгтэй тиймээс үнэ цэнэтэй үйлчлүүлэгчдээ тусгай үйлчилгээ өгч үүнийгээ давуу тал болгон ашигла.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Ач холбогдолтой өдөр. Өнөөдөр бүх зүйл маш тайван сайхан байх тул яг л мөрөөдөл биелж байгаа мэт санагдах болно. Хүмүүстэй ойр дотно харилцсанаар танд урам зориг өгөх болно. Өнөөдөр аль болох бага ярьж, сайн сонсогч байхыг хичээ. Гэр бүл болон ойр дотны хүмүүстээ бэлэг сэлт авахад нэлээд их мөнгө зарцуулах бололтой. Мөнгөө сайн зүйлд зарцуул. Буяны байгууллага болон орон гэргүй хүүхдүүдэд хандив тусламж өгснөөр та баяр хөөртэй болох болно. Хэрвээ та хайраа хайж байгаа бол таныг гайхалтай романтик учрал хүлээж байна.

 

Хилэнц (10/23-11/21)   

Амьдралын эрч хүч өндөр байна. Ажил хэрэг бүхэн бүтэмжтэй болж хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас ч гарах гарц олно. Таныг хувийн ба ажил хэргийн болзоо хүлээж байна. Аялах биеийн хүчний ажил хийх үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа томоохон эд зүйл худалдан авахад таатай. Уран бүтээлийн ажлыг од эрхэс ивээж байна.

 

Нум (11/22-12/21)   

Хэл амаа ололцоход амархан байна. Өнөөдөр та хэвийн өдрүүдээс арай илүү унтана. Та сэргэлэн байж маргаашнаас эхлэх ажлын долоо хоног энгийн стрессийг төвөггүйхэн давж чадахаар байна. Найз нөхөдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх сонирхсон хоббигоо оролдох нь таны бүтээлч ур чадварыг нээнэ. Залуус спортын арга хэмжээнд оролцох нь танд бахархах сэтгэл төрүүлнэ. Зарим нумынханы хүүхдүүд албан ёсны арга хэмжээнээс шагнал гардан авна. Өнөөдөр нар ихрийн ордонд шилжин байрлахад таны нарны зургаадугаар зам нь эрүүл мэнд болон ажлын орчин юм.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 08/  
Үзсэн: 1502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй