Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 09. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 4. Сумъяа гараг. Таван шар мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран өглөөний 06:30 цагт мандаж, 19:22 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Тогтвортой өдөр. Өнөөдөр ноцтой уур амьсгал ноёлох ба үр бүтээмж бодит ажиллагааг дэмжих болно. Тиймээс хойш тавьсан хуучин асуудлуудаа цэгцэлж анхаарал тавихгүй орхигдсон хүмүүстэй уулзаж асуудлыг шийд. Өөрийгөө эерэг нөхцөл байдал хүмүүсээр хүрээлүүл. Тайвшруулах хөгжим сонсож өөрийнхөө бие махбодь оюун ухаан, сэтгэл санааны ба дотоод цэнэг хураагуураа хангалттай цэнэглэгдэж ирж буй ойр дотны хүмүүсийнхээ төрсөн өдрийн сард бэлэн эсэхийг шалга.
Хумх (1/20-2/18)
Жирийн өдөр. Ахиж дэвших хамгийн сайн арга бол өөрийгөө аливаа зүйлд сорьж үзэх юм. Өнөөдөр бол хөл дээрээ босоод ажиглалтын үр дүнд олж мэдсэн бүхнээ ашиглаж эхлэх цаг. Бүх анхаарлаа тодорхой зүйл дээр төвлөрүүлснээр шинээр бий болох олон сонирхолтой нөхцөл байдлуудтай учрах болно. Гэвч атаа жөтөөг ухаан бодлоосоо авч хая.
Загас (2/19-3/20)
Зөөлөн хандах өдөр. Хэрвээ санхүүгийн асуудал тань таныг уйтгар гунигт автуулж байгаа бол одоо сонголт бүрийг дүгнэн цэгнэж зоригтой алхам хийх цаг болсон. Магадгүй үнэтэй амьдралын хэв маягаа санхүүжүүлэх чадвараа болгох нь сайхан зүйл. Ажлаа хэт хэтрүүлж хийдэг хүмүүс эрүүл мэндийн рашаан сувилалд амрахаар шийдэх нь биенд тань ач тустай гэдгийг мэдэх болно. Хойшлогдож байсан шагнал урамшуулал тань ирж магад. Хэдий тийм боловч хэрэв энэ бүхэн мөнгө бол тэр доороо бүгдийг нь битгий үрчхээрэй. Урьдаас төсөөлөөгүй зарлага гарч ирэх ба энэ нь мөнгө санхүүтэй тань холбоотой.
Хонь (3/21-4/19)
Энэ долоо хоног гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Хамгийн таатай үйл явдал бол олон чухал ажлаа дуусгах. Энэ өдрийг гэртээ хамгийн дотны хүмүүстэйгээ өнгөрөөсөн ч болно. Романтик адал явдалтай учирна. Таны бодоогүй хүнээс сэтгэл хөдлөм анхаарал халамж авна. Өөрсдөдөө зориулан бяцхан аялал зохио. Сонгосон хүнд тань ер бусын бэлэг таалагдана. Иймээс тусдаа байх газраа сонгохдоо уран сэтгэмжээ ашигла. Хэрвээ боломж гарвал хайртай хүнтэйгээ ая тухтай ба үнэтэй аялалд яв.
Үхэр (4/20-5/20)
Зөрчилтэй хоёрдмол өдөр. Ах дүүс хөршүүдтэйгээ таагүй харьцаанд орж болзошгүйг од гарагс анхааруулж байна. Мөнгө төгрөгийн алдагдалд орж магадгүй. Үдээс хойш аливаа хурц нууцлагдмал асуудлыг сөхөж тавихаас ухамсартайгаар татгалз. Олон ажил амжуулахын тулд та хэд хэд хуваагдахад ч бэлэн байна. Харамсалтай нь харилцан ойлголцол хүндрэлтэй хэвээр байсаар байх болно.

Мэлхий (6/22-7/22)
Биеэ барихад хэцүү өдөр. Өнөөдөр та үзэл бодолдоо баригдан туйлширч магадгүй. Тиймээс бусдын санааг сонсож өөрийн санаа бодлыг зөвөөр илэрхийлэхийг хичээ. Бусдын бодолтой санал нийлэхгүй байсан ч гэсэн оюун санаагаа тэлэхэд төдийгүй ажил хэргээ өргөжүүлэхэд олон хүний санаа бодлыг сонсох нь ач тустай байдаг. Тиймээс хоосон мөрөөдлөө бодит зүйл болгохын төлөө тэвчээртэй байж шаргуу хөдөлмөрлө. Аялах болон суралцахад сайн. Хэрэв та цаашид сурахыг хүсдэг бол өнөөдөр эхлэхэд таатай. Итгэл найдвараа алдалгүй зоригтой бай.
Арслан (7/23-8/22)
Хоёрдмол өдөр. Хайртаасаа хол байх нь таныг гунигт автуулж болох юм. Гэвч энэ нь та хоёрын хайр дурлалыг үгүй болгохгүй гэдгийг сана. Хамтдаа өнгөрүүлсэн хамгийн сайхан цагаа дурсаж, тэр цаг мөч эргэн ирэхийг тэсэн ядан хүлээ. Зарим арслангууд ганцаараа байхыг илүүд үзэх болно. Хэрвээ боломжтой бол ганцаараа бай. Дотоод эрч хүчээ сэргээхийн тулд өөртөө цаг гарга. Болж байгаа зүйлсийн цаана юу нуугдаж байгааг олж тогтоо. Бага зэрэг судалгаа хийх нь тустай. Хэрвээ яг одоо үүнийг эхлүүлбэл бага хэмжээний бизнесийн эрсдэл нь ашиг авчрах болно.
Охин (8/23-9/22)
Эрүүл мэндэд аюултай өдөр. Од эрхэс таныг олон хүн үймж шуугисан газар болон найр наадмаас холуур явахыг анхааруулж байна. Энэ өдөр муу зуршилтайгаа тэмцэхэд тааламжтай. Их үдээс өмнө амьдралынхаа үйл явцыг тодорхойлно. Мөн ихэнх цагаа гэртээ өнгөрөөх бололтой. Хэдий тийм боловч таны ойр дотны хүмүүс танд маш их сэтгэлийн дэм болно. Учир нь аливаа асуудлаас болоод та өөрийнхөө төрсөн өдрийг ч умартаж магадгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Сэтгэл сэргээсэн өдөр. Хэрвээ та өөрийн дотнын хүндээ өөрийн хайраа илчилж амжаагүй бол удахгүй учирна гэдэгтээ итгэлтэй байж болно. Жинлүүрийнхэнд од эрхэсийн зүгээс мөрөөдөмтгий нөлөө нөлөөлөх болно. Таны бүтээлч байдал тань ихсэнэ. Дуулах бүжиглэх тоглох хөгжим сонсох олон янзын урлагийг судлан шинжлэх танд маш том аз жаргалыг өгнө. Түүнээс гадна шуналыг тань хөдөлгөсөн ямар нэг зүйлээс холхон шиг бай.
Хилэнц (10/23-11/21)
Сайн өдөр. Өнөөдөр олонх хилэнцүүдийн хувьд амарч, тайвширах өдөр бололтой. Таныг удирдагчдын нэг болох эрч хүчтэй ангараг гараг одоо урам зоригтой бархасвадь гарагтай нэгдэж байгаа тул та санаа зовох зүйлгүй байж, болох ёстой зүйл болдогоороо л болно биз хэмээн бодох болно. Хараахан дуусах болоогүй төсөлт ажил таниас ахин төлөвлөлтийг шаардана.
Нум (11/22-12/21)
Сөрөг хандлагуудтай өдөр болно. Албан хаагчид удирдлагатайгаа муудалцаж ажлаа солих тухай бодож магадгүй. Өөртөө итгэх итгэл бол амжилтын гол түлхүүрүүдийн нэг юм. Иймээс сэтгэлээр бүү уна, зарим хүмүүсийн эргэлзээг бүү сонс. Зөн билэг хурц. Сайхан дурсамж дүүрэн, ухаан саруул байна. Сайн зохион байгуулагч сэтгэл зүйн чанараа харуул.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.