Шууд Chart

Дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нар хүүтэй болжээ

2015-09-09 15:27:55

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү болон загвар өмсөгч, топ модель О.Ариунзул нар саяхан хүүтэй болжээ. Энэ талаараа загвар өмсөгч бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсандаа бичиж, хүүгээ төрөхөөс 14 хоногийн өмнөх жирэмсэн байх үеийн зургаа нийтэлсэн байна.

Тэрбээр “Бидний амьдралын хамгийн аз жаргалтай сайхан үе. Хүү минь төрөхөөс 14-хөн  хоногийн өмнө. Энэ үед хажууд байгаа хань нөхрөөс л бүх зүйл шалтгаалдаг шүү. Эмзэг уяхан болсон үрээ тээж яваа эхнэртээ шөлийг нь хийж өгөөд хөлийг нь бариад өгчихдөг сэтгэлтэй байгаарай. Эх хүн гэдэг үнэхээр гайхалтай. Ачийг нь хэзээ ч хариулж чадахгүй юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон” хэмээн бичсэн байсан юм.


Дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нар хүүтэй болжээ  
Үзсэн: 4614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-09-28 10:01
эхнэрээ хаирлаж муу юм дуулдуулахгүи яваараи даа. саин саихнииг хүсие.

Бидэнтэй нэгдээрэй