
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоол /“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай”/-ын төслийг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Арвин гишүүд санаачилсаныг өнөөдөр /2015.09.10/ УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар өргөн барилаа.
Төсөлд дурдсанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд буюу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс сар бүр олгох талаар холбогдох судалгааг хийж, хуулийн төслийг нэн даруй боловсруулан УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалган, чиглэл болгожээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд буюу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс сар бүр олгох талаар холбогдох судалгааг хийж, хуулийн төслийг нэн даруй боловсруулах чиглэл өгөх тухай тогтоолын төслийн УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Арвин нар санаачлан боловсруулсан байна.
Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг өргөн барив | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.