Шууд Chart

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин мэндчилгээ дэвшүүлэв

2015-09-11 07:52:39

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин өнөөдөр /2015.09.10/ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан видео мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ,

Эрхэм хүндэт анд нөхөд өө,

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,

Та бүхэнд болон эртний түүхтэй монголын ард түмэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Шинэ хуудас нээсэн энэхүү хугацаанд монголын ард түмэн ардчилсан эрхзүйт төр, чөлөөт эдийн засгийг бий болгох чамгүй урт замыг амжилттай даван туулсан билээ. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллага сонгогчдынхоо эрх ашгийг хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсний ач тус юм.

Ардчилсан өөрчлөлтүүд манай хоёр орны хувьд нэгэн зэрэг эхэлсэн нь найрсаг хөршийн, нөхөрлөлийн болоод стратеги түншлэлийн харилцааг улам бэхжүүлж өгснөөрөө үнэ цэнэтэй юм. Төрийн Дум, Улсын Их Хурлын парламент хоорондын нягт хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний сайн сайханд чиглэгдсэн гэдэгт би итгэлтэй байна.

Найрсаг, зочломтгой монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхан болон тогтвортой хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэлээ.


ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин мэндчилгээ дэвшүүлэв  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй