
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаа болон тус улсын Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилттэй танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор 2015 оны есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод ажиллах юм.
Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт ахалж байгаа бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Я.Содбаатар, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг болон албаны бусад хүмүүс багтсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахад Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2010 оноос эхлэн техникийн туслалцаа үзүүлсний зэрэгцээ манай улс Олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдэж орсноор Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад дундаж байранд жагсаж байгаа ажээ.
Ажлын хэсгийн гишүүд тус улсад ажиллах явцдаа Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ясухиса Шиозакитай уулзах юм.
УИХ-ын НББСШУБХ-ны Ажлын алба
Япон Улсын Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаатай танилцана | ||
Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.