Шууд Chart

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг мэдээлэл хийв

2015-09-13 09:57:57

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2015.09.12/ Гадаад хэргийн яаманд хуралдаж, намрын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон Ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэнд, спортын яам болон холбогдох газрын албаны хүмүүс багтсан байна.

Монгол Улс 2012 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд манай улсад анх удаа болох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит хуралд тус байгууллагын гишүүн 57 орны парламентчид чуулж, олон улсын аюулгүй байдлын асуудлаарх чухал сэдвүүдийг хэлэлцэнэ.


ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг мэдээлэл хийв  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй