Шууд Chart

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын хөтөлбөр

2015-09-16 07:18:10

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус хурлын хөтөлбөрийг хүргье.


ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС

2015 оны есдүгээр сарын 15-18

ХӨТӨЛБӨР


ЛХАГВА ГАРАГ, 2015 оны есдүгээр сарын 16

ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Парламентын бага хурал

10:00 – 10:30 НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

Нээлтийн үг:

ЕАБХАБ-ын ПА-н Ерөнхийлөгч Илкка Канерва

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

10:30 – 11:00 Цайны завсарлага

11:00 – 13:30 ХУРАЛДААН 1:

Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа

Даргалагч: ЕАБХАБ-ын ПА-н Дэд Ерөнхийлөгч Кристин Мютонан

Илтгэгчид:

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн дарга М.Батчимэг - “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Сорилт, боломжууд”

ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны Олон улсын харилцааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн Бахрам Ауанассов

Нээлттэй хэлэлцүүлэг

13:30 – 15:00 Өдрийн хоол /”Shangri-La”зочид буудал, “Ballroom-I” танхим/

15:00 – 17:30 ХУРАЛДААН 2

Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент: олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь

Даргалагч:

ЕАБХАБ-ын ПА-н Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны Ерөнхий хорооны дарга Роза Акназарова

Илтгэгчид:

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн гишүүн С.Оюун

- “Монгол Улсын усны аюулгүй байдал: уул уурхай – эрчим хүч – усны ашиглалт” НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ Улаанбаатар дахь Орлогч суурин төлөөлөгч Кевин Галлахер

Нээлттэй хэлэлцүүлэг


ПҮРЭВ ГАРАГ, 2015 оны есдүгээр сарын 17

ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Парламентын бага хурал - үргэлжлэл

10:00 – 13:00 БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛ

13:00 – 15:00 Өдрийн хоол /”Shangri-La”зочид буудал, “Ballroom-I” танхим/

15:00 – 17:30 ХУРАЛДААН 3

Ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил

Даргалагч: ЕАБХАБ-ын ПА-н Дэд Ерөнхийлөгч Алан Нэри

Илтгэгчид:

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн гишүүн Л.Болд - “Монгол Улс дахь хүний эрхийн асуудлууд”

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгч Биата Транкман

Нээлттэй хэлэлцүүлэг

17:30 – 18:00 ХААЛТЫН АЖИЛЛАГАА

Хаалтын үг:

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд

ЕАБХАБ-ын ПА-н Ерөнхийлөгч Илкка Канерва


БЯМБА ГАРАГ, 2015 оны есдүгээр сарын 19

ТӨЛӨӨЛӨГЧИД БУЦНА 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ


ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын хөтөлбөр  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй