Шууд Chart

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын явц байдлын талаар мэдээлэл хийв

2015-09-17 14:28:12

Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө /2015.09.16-17 /үргэлжилж байгаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын явц байдлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2015.09.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог хэлэхдээ,  энэхүү хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байгаагийн зэрэгцээ Монгол Улс ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулахад ихээхэн анхаарал хандуулж хүчин чармайлт гаргасны  үр дүнд  амжилттай явагдаж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрээр, тухайлбал өнөөдрийн хурлаар олон улсын үндэстэн дамжсан асуудлууд болон тулгамдаж буй асуудлын чиглэлээр ямар зорилтыг хэрхэн даван туулсан талаарх чухал асуудалд анхаарал тавьсан. Энэ нь бүхэлдээ Монгол Улсын оршин байгаа Ази тивийн олон асуудалтай холбогдолтой юм. Мөн Европт болж байгаа дүрвэгсдийн асуудал болон  энэ бүгдийг хамарсан өргөн хүрээтэй асуудлыг хөндлөө. Хамгийн гол нь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал нь Монгол Улс энэ байгууллагын 57 дахь гишүүн болсон гурав дахь жилийн ойн дээр  болж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн Монгол Улс өөрийн байр суурь,  бодлогыг тунхаглах сайхан боломж бий болж буйг бид харж байна. Тухайлбал, өчигдрийн хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга нар байр сууриа илэрхийлж үг хэлсэн нь   Монгол Улсын дуу хоолойг онцлон илэрхийлсэн явдал гэж үзэж байна.  Энэхүү олон улсын том арга хэмжээг өөрийн улсад зохион байгуулж байгаа нь цаашид илүү далайцтай арга хэмжээг  зохион байгуулах туршлага бий  болох юм. Нөгөө талаас  олон орны парламентын төлөөлөгчид өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломж тэр бүр олддогүй учраас Монголын парламентын төлөөлөгчид хуралд идэвхтэй оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлэх сайхан боломж гарч байна гэлээ.


ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын явц байдлын талаар мэдээлэл хийв   
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй