Шууд Chart

Гишүүд Япон улсад туршлага судлаж байна

2015-09-18 16:54:11

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Я.Содбаатар нар болон холбогдох албаны хүмүүс энэ сарын 17-ны өдөр Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны үйл ажиллагаа болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.

Д.Батцогт тэргүүтэй төлөөлөгчдийг Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Ясүхиса Шиозаки хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлсэн үгэндээ, Япон Улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагыг сэргээн сайжруулах стратегийг шинэчлэн боловсруулсан тухайгаа дурдаад, эдийн засгийн байнгын эргэлтийг хангах, дунд болон урт хугацааны эдийн засгийн өсөлтөд хүрэх асуудлыг онцгойлон авч үзэж байгаагаа дуулгалаа. Мөн түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл, бичил үйлдвэрлэгчдийг дэмжих, хөдөлмөрийн хөлсний дод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх зохисгүй орчинг бүрдүүлэхэд энэ стратегийн бодлого чиглэж байгааг онцлон тэмдэглэв.
 
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Монгол-Японы хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түүний оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд тус улсад ажиллах дадлагажигч ажилтны тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн Хөдөлмөрийн дэд сайд С.Батхуяг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Ясүхиса Шиозакид илгээсэн албан захидлыг дамжуулаад түүнийг тааламжтай үедээ Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг хүслээ.

Гишүүд Япон улсад туршлага судлаж байна  
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй