
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирал, доктор профессор Жүүнг Сеок Сео тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжилгээний шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, албан хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх асуудлыг харилцан ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад БНСУ-ын Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Захиргаа болон дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга Ким Сун Жи, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс байлцлаа.
БНСУ-ын Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирлыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.