Шууд Chart

Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт болно

2015-09-29 15:01:37

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Ахмад багш нарын холбоотой хамтран Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээнд боловсролын салбарт ажиллаж байсан 500 гаруй багш хамрагдах бөгөөд Улаанбаатар хотын бүх дүүргийн болон орон нутгийн ахмад багш нарын төлөөлөл оролцох юм. Хүндэтгэлийн дурсамж уулзалт энэ сарын 30-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд уулзалтыг нээж Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш, профессор Д.Амар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нар үг хэлэх юм байна.


Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт болно  
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй