Шууд Chart

Аугаа хайрын түүх

2015-10-01 10:31:15

Аристотель Онассис - Жаклин Кеннеди
Түүхэн дэх хамгийн дуулиант бас бахархам хуримын нэг бол яахын аргагүй үзэсгэлэнт Жаклин Кеннеди болон дэлхийн хамгийн баян эрхмийн нэг Аристотель Онассис нарын хайр дурлал билээ. Гэхдээ энэ гэрлэлтийг хосуудад хамгийн ашигтай байсан хэмээн үздэг. Хэдийгээр гэрлээд удаагүй тэд салсан ч Жаклин тэрбумтнаас 30 сая доллар салгасан бол харин Онассис бүсгүйн туслалцаатай өөрийн нэр хүндийг хэдэн зуу дахин нэмэгдүүлээд авсан юм. Тэднийг дэлхий сонирхож байсан. Алдартай хосуудыг өнгөрсөн зууны хамгийн их дуулианы эздийн нэг хэмээдэг.


Бонни-Клайд
Өршөөлгүй алуурчид. Банк дээрэмдэн, машин хулгайлж Америкийг төдийгүй дэлхий нийтийг цочроож байсан энэ хосыг уг нь хайр дурлалын бэлэг тэмдэг гэх хүмүүс бий. Тэд бие биендээ хайртай учраас л тэр бүхнийг хийсэн, юунаас ч огт айгаагүй гэдэг. Хайр дурлал л тэр хоёрыг тийм хүчтэйгээр нэгтгэсэн байна. Романтик бол адал явдалт хайр дурлалд дурлагсдын тод жишээ. Тэд аймшигт хэрэг хийлгүйгээр өнөөг хүртэл амьдарсан бол ч…


Гүнж Диана-Додди Аль-Фаед
Британийн хамгийн хайртай “охин” гүнж Дианагийн нэр хүнд Арабын тэрбумтантай нэр холбогдлоо гээд огт унаагүй харин ч улам нэр алдартай бол хүндлэгдэх болсон. Энэ бол хунтайж Чарльзаас салснаас хойших түүний анхны бөгөөд эцсийн үнэнч хайр дурлал байсан билээ. Харамсалтай нь тэднийг Парисийн нэгэн хонгилд авто машины осолд орон нас барахад ямар нэгэн скандал, дуулиан огт гараагүй. Тэр ослыг алуурчид захиалсан, тэр үдэш бие давхар гэх сүйт бүсгүйдээ гэрлэх саналаа тавих гэж байгаа талаар л бичсэн. Харин хайр дурлал, дотно харьцааг нь хэн ч хөндөөгүй. Хүндэтгэл гэж л энэ байх.


Мэрилин Монро-Джон Кеннеди
Энэ бүсгүйг үлгэр домог мэтээр ярьдаг, биширдэг. Үлгэр байсан бол хамгийн үзэсгэлэнтэй нь байх байсан. Америкийн секс-бэлэг тэмдэг болсон бүсгүй нэгэн улс төрчөөс болон нас барсан ч гэх яриа байдаг. Тэр өдгөө үзэсгэлэнт хатагтай хэвээрээ л байх байсан. Үнэндээ бол Жон жүжигчин бүсгүйд тийм их анхаарал хандуулж, халамжилж байгаагүй. Харин Монро түүнд “Жонд, бүхий л хайрынхаа өмнөөс дурсгав” гэсэн бичигтэй цаг хүртэл бэлэглэж байлаа. Түүнийг хэзээ ч Кеннедигийн гэр бүлийн гишүүн хэмээн хүлээн зөвшөөрөөгүй юм. Кеннеди Жаклинтай үлдэхэд Монро түүний дүүтэй учир ургуулсан.


Жискар Эстен-Сильвия Кристель
Францын Ерөнхийлөгч Жискар д’Эскер болон жүжигчин бүсгүй Сильвия Кристель нарын гэрлэлт олны анхаарлын төвд байсан. Учир нь Сильвия бол алдарт “Эммануель” хэмээх эротик киноны гол дүрийн бүсгүй юм. Тэдний роман олон жил үргэлжилсэн. Жискарын Ерөнхийлөгч болохоос өмнө гэсэн үг. Ард иргэд тэдний амрагийн холбоог мэддэг байсан юм. Гэхдээ тэр хоёр харьцаагаа нуухыг огт хүсээгүй байна. Гадаад айлчлалд хүртэл Сильвия түүнийг дагалдан айлчана. Тэргүүн хатагтай гэдэг үүднээс шүү дээ. Дараа нь тэд гэрлэсэн.


Билл Клинтон-Моника Левински
Хэдийгээр энэ хоёрын нэр холбогдсон скандал хоёрхон өдөр үргэлжилсэн ч дуулианы хувьд Иракийн дайнаас ч илүү сүртэй юм болсон билээ. Гэхдээ хоёулангийнх ялагдлаар төгссөн гэх тэмцлийн дараа ямар ч байсан Клинтон албан тушаалаа мөн гэр бүлтэйгээ үлдэж чадсан юм. Харин секс симбол хэмээх дагавар цол хэргэмтэй болсон. Харин Моника дуулиан дэгдээсний ачаар дэлхийг гайхшруулаад дараа нь хэдэн саяын ашиг олсон аж.


Грейс-Ренье III
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Грейс Келли 1955 онд Франц ээлжит киноныхоо зураг авалтын үеэр Монакогийн гүн Ренье III-тай учирчээ. Маш хүчтэй дурласнаасаа болон тэрбээр урлагийн карьераа ч орхин гүнтэнтэй гэрлэв. Олонд нээлттэй хийсэн хуримыг телевизээр 30 сая хүн үзсэн гэх тооцоо ч байдаг. Гэвч энэхүү гайхалтай холбоос нэг муу авто машины ослоос болон төгсгөл болсон. Грейс Келли ослоор хорвоог орхисон билээ.


Сид-Нэнси
Sex Pistols хамтлагийн дуучин Сид Вишез болон түүний найз бүсгүй Нэнси Спанжен нар дэлхий дахид панк-лав гэж юу байдгийг үлгэр жишээгээр харуулсан хос. Тэд мансуурлаас хэзээ ч гарч байгаагүй. Зодолдоно, хэрэлдэнэ. Гэтэл 1978 онд Америкийн нэгэн зочид буудалд Нэнсиг гэдсэндээ хутгалуулан амиа алдсан байсныг олжээ. Гол сэжигтэн нь Сид. Гэвч хоёр сарын дараа гэхэд тэрбээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болон хорвоог орхисон билээ. Сид найз бүсгүйээ алснаас болж амиа хорлосон уу гэх асуудал дэвшүүлснээс хойш тэдний хэрэг эзэн холбогдогчгүй хэмээн хаагдсан юм.

Нийтэлсэн: Р.Слава

Аугаа хайрын түүх   
Үзсэн: 6296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.8.xxx [112.72.8.xxx] 2015-10-01 17:20
"Отгон топ болон дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа бүсгүйчүүлийн хамгийн сүүлд тоглосон халуухан рекламыг дараах линкээр үзээрэй http://goo.gl/6VfT7R "
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-10-01 13:18
ганц ч аугаа гэх хайрын түүх алга_ дандаа нууц амраг мөнгө санхүүгийн холбооотой байсан түүхүүд л байна.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-10-01 11:24
Хайр дурлалын муухай түүхүүд байна.

Бидэнтэй нэгдээрэй