
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор өчигдөр төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж байгаагаа Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.
Төсвийн тухай хуулийн төслүүдийг өргөн барив | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.