
УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр “Тоастмастерс” Олон улсын байгууллагын Сингапур хариуцсан зөвлөх Чью Бан Сэнг хүлээн авч уулзав. Дэд дарга Л.Цог ноён Чью Бан Сэнг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, үйл ажиллагааны талаарх мэдээллийг нь сонссон юм.
“Тоастмастерс” Олон улсын байгууллагын Сингапур хариуцсан зөвлөх Чью Бан Сэнг дэд Л.Цогийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой, 90 жилийн түүхтэй Тоасмастерс Интернэшнл нь өдгөө 135 улсад 15,400 клуб, 332,000 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй олон улсын боловсролын байгууллага юм. Монгол Улсад анх 2010 онд Тоастмастерс Монгол Байгууллага үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Эрдэнэт ГОК, MCS APB Brewery, Англи хэлний академи, Wagner Asia зэрэг байгууллагууд дээр клубууд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ.
УИХ-ын дэд дарга Л.Цог Олон улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.