Шууд Chart

УИХ-ын ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь

2015-10-03 12:00:32

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.10.02-ны өдрийн хурлаар батлав.

2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 05-ААС 09-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.


ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

  • Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

10 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

  • Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.


ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай;

  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай;

  • Санхүүгийн чөлөөт бүсийн асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

10 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:


ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:


УИХ-ын ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй