Шууд Chart

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцов

2015-10-07 16:32:07

УИХ-ын гишүүн, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг өнөөдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзав. Уулзалтын үеэр Дэд хорооны 2015 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд иргэний бүртгэл, сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэрхэн бүртгэж байгаа, мэдээлэл, технологийн аюулгүй байдал, хамгаалалт, бусад төрийн байгууллагуудтай хэрхэн уялдаатай ажиллаж байгаа талаарх мэдээллийг албаны хүмүүсээс тодруулж, мэдээлэл авав.

Мөн иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбогдсон асуудлаар 2016 төсвийн тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцсон юм.

 


Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцов  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй