Шууд Chart

Самсунг электроникс шинэ загварын “аргамжаагүй” өсгөгчөө зах зээлд гаргалаа

2015-10-12 16:33:59

Энэ онд Самсунг электроникс Samsung Galaxy S6 edge, Galaxy S6 edge Plus, Gear S2, Galaxy Note 5, SleepSense гээд гайхалтай олон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулаад байгаа билээ. Үүний үргэлжлэл  болгож Wireless Audio 360 төслийн хүрээнд хөгжүүлсэн R5, R3, R1 модел бүхий гурван шинэ загварын аргамжаагүй өсгөгч /Wireless Speaker/-ийг танилцууллаа. Уг өсгөгч нь өөр дээрээ дууны тохиргоог хийх, удирдах зориулалттай мэдрэгч бүхий товчлууртайн зэрэгцээгээр утас, цаг, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжүүдээсээ өсгөгчөө удирдах боломжийг олгодог Multiroom аппликейшний хэрэглээг илүү боловсронгуй болгосноороо онцлог юм.

Утасгүй өсгөгчөө ухаалаг төхөөрөмжүүдээсээ удирдана

Хэрэглэгч компьютер, гар утас, таблет, ухаалаг цаг гэх мэт төхөөрөмжүүдээсээ өсгөгчийг удирдаж, тус төхөөрөмжүүд дээрээ байгаа дуртай дуугаа тоглуулах, дууны чанга, сулыг удирдах боломжтой.

Өрөөний аль ч хэсэгт байрлуулах боломжтой

Уг шинэ загварын өсгөгчүүд нь ямар нэг холбоос, утасгүй учир гэрийн аль ч хэсэгт зөөвөрлөн байрлуулах боломжтойн зэрэгцээ гэрийн бүх өрөөнд жигд түгэх цэвэр, тод дуугаралтыг мэдрүүлнэ.

Хөгжим таныг утасгүйгээр дагана

R5, R3, R1 загвар нь шинэчлэгдсэн Multiroom аппликэйшнээр андройд болон IOS үйлдлийн системтэй гар утас, таблет болон Gear S2 зэрэг ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогддог. Ингэснээр хэрэглэгч WiFi-ийн тусламжтайгаар хөгжмөө утасгүйгээр удирдах боломжтой болно. Аппликэйшн нь хэрэглэгчид дуугаа хайхад илүү хялбар сонголтыг олгож, дэлгэц дээр дууны жагсаалтыг (playlist) үүсгэх боломжийг олгодог.


Самсунг электроникс шинэ загварын “аргамжаагүй” өсгөгчөө зах зээлд гаргалаа  
Үзсэн: 1937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй