Шууд Chart

Грекийн инженерүүд байгальд ээлтэй автомашин бүтээжээ

2015-10-12 18:12:10

Грекийн инженерүүдийн баг хүн төрөлхтний ирээдүйн хэрэглээнд зориулан байгаль орчинд ээлтэй автомашины шинэ загварыг олон нийтэд танилцуулжээ. Грекийн техникийн их сургуулийн инженерийн багийн бүтээсэн устөрөгчөөр ажилладаг автомашин нь дэлхийн байгаль орчинд хамгийн ээлтэй автомашинуудын нэг бөгөөд маш бага түлшээр ажилладаг болохыг зохион бүтээгчид нь онцолж байна.

Устөрөгчөөр ажилладаг тус автомашин хорт утааны оронд зөвхөн ус ялгаруулдаг байна. Устөрөгчийг түлш болгон ашиглахын аюултай тал нь энэ бодис өнгө, үнэргүй, тэсрэх чанар өндөртэй, түүнчлэн амьсгалахад үхэлд хүргэх аюултай юм байна. Харин аюулгүй ажиллагааг хангаж чадсан нөхцөлд энэ сул талаасаа асар олон давуу чанартайг зохион бүтээгчид нь хэлж байна.

Устөрөгчийн багахан түлшээр автомашин хол зайг туулах боломжтой төдийгүй цахилгаанаар цэнэглэдэг автомашинуудтай харьцуулахад түлшээ цэнэглэхэд цаг их хэмнэдэг юм байна. Энэхүү байгальд ээлтэй автомашин нь олон улсын хэд хэдэн нэр хүндтэй тэмцээнээс шагнал хүртээд байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грекийн инженерүүд байгальд ээлтэй автомашин бүтээжээ  
Үзсэн: 1982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй