Шууд Chart

Тариалангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

2015-10-14 12:24:06

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Тариалангийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.10.14/ өргөн барилаа.

Тус хуулийг тариалангийн салбарт төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гэсэн Хоёр дугаар бүлэг 4 зүйл, 5 хэсэг, 33 заалт байсныг Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хасч өмнөх хууль, хуульчдын хэллэгээр байгууллагын бүрэн эрхийг зохицуулсан хууль байсныг өөрчилж тариалангийн үйлдвэрлэлийн “процессын хууль” болгон боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, улмаар хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, дотоодын үйлдвэрийг түүхий эдээр хангах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн үзжээ.

Хуулийн төсөлд яамдаас санал авч тусгасан бөгөөд уг төслийн талаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос 2015 оны зургаадугаар сард зохион байгуулсан ярилцлагын үеэр Улсын Их Хурлын гишүүд, орон нутгаас оролцсон хөдөө аж ахуйн удирдах ажилтнуудын гаргасан саналыг судалж тусгасан байна.


Тариалангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй