Шууд Chart

Хонгконгт электроникийн үзэсгэлэн болж байна

2015-10-14 15:23:58

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Хонгконгийн электроникийн үзэсгэлэн яармаг энэ сарын 13-16-ны өдрүүдэд болж байна. Технологийн гайхамшигт дуртай үзэгчдийн анхаарлыг татсан маш олон гайхалтай бүтээлийн нэг нь бүжиглэдэг робот байлаа. ЮБИТЕХ корпорацийн бүтээсэн энэхүү шинэ робот нь өөрөө программ дэмжиж ажилладаг. Роботыг дагалдуулж 3 төрлийн программ хангамжийг өгөх ба хэрэглэгчид өөрсдөө хөгжмийн аянд таарсан роботын хөдөлгөөнийг нь зохиож болдог байна. Бас нэгэн анхаарал татсан бүтээгдэхүүний нэг бол “Сири”-ийн робот хувилбар юм.

Хэрэглэгчид нислэгийн тасалбар худалдан авах, ном унших зэрэг үйлдлүүдээ роботод тушаан хийлгүүлэх боломжтой. Роботын хөдөлгөөнийх нь уян хатан байдлыг хангахын тулд гар болон хөлийг нэмж өгсөн байна. Мөн Юник компанийн боловсруулсан шинэ технологийн нисгэгчгүй онгоц нь олон улсын алдартай гэсэн барилгуудын загварыг цаасаар хийсэн “бичил ертөнцөд” нисч байлаа. “Хар салхи Кю 500 4К” нэртэй энэхүү онгоцыг нисгэж сурахын тулд танд хамгийн багадаа  хоёр минут л хангалттай. Тасралтгүй 25 минут нислэг хийж, 20-50 хэмийн халуунд ажиллах өндөр хүчин чадалтай тус онгоц “намайг дага” болон “намайг үз” гэсэн сонголтуудтай. "Намайг дага" горим дээр тохируулах үед алсын хяналтын GPS-ийн систем ажиллана. Харин нөгөө горимд шилжүүлэхэд камер асч, селфи зураг авна. Мөн Бенатоон электроникс компани гэрийн тэжээмэл амьтан, хүүхдийн тусламж болон гэр бүлийн амьдралын хэв маягт илүү анхаарч нэгэн бүтээгдэхүүн гаргасан нь "Мотарала Скаут 5000" нэртэй нохойны хүзүүвч байлаа.

Өндөр чанарын утасгүй интернэттэй камер болон микрофонтой хүзүүвч нь эзэд нь тухайн амьтныхаа нүдээр ертөнцийг харж, тэдэнтэй ярилцах боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн өндөр мэдрэгч агуулсан хүнтэй адилхан өндөртэй робот урдуур нь явж байгаа хүний үйлдлийг нь даган дуурайж хийх чадвартай байна. Ухаалаг технологи, роботууд болон нисгэгчгүй онгоц зэрэг нь энэ жилийн онцлох шинэ бүтээлүүд байлаа. Зохион байгуулагчид 27 орны 4.100 гаруй хүн үзэж сонирхоно гэсэн тооцоог урьдчилан гаргаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонгконгт электроникийн үзэсгэлэн болж байна  
Үзсэн: 2440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй