Шууд Chart

Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав

2015-10-16 17:46:48

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг өнөөдөр /2015.10.16/ хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Д.Батцогт ноён Элчин сайд Син Хайминтай уулзаж буйдаа талархал илэрхийлээд манай байнгын хороонд харьяалагддаг нийгмийн салбаруудад БНХАУ-ын буцалтгүй тусламж, дэмжлэг байнга байсаар байгаад сэтгэл өндөр байдаг гэлээ. Мөн тэрээр Ховд аймагт хийгдэж байгаа Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Учир нь эмнэлгийн барилга хуучирсан, хүрэлцээ муугаас болж байгаа юм. Эмнэлгийн шинэ барилгыг БНХАУ-ын санхүүжилтээр барихаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнд Элчин сайд таныг хүчин чармайлт гаргаж, анхааран ажиллахыг хүсье хэмээв.

Ноён Син Хаймин Байнгын хорооны дарга Д.Батцогтыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, энэ асуудлаар өөрийн талын холбогдох хүмүүстэй ярилцаад танай холбогдох байгууллагуудад эргэж мэдээлэл өгөх болно гэлээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт хэлэхдээ, миний бие “Махны холбоо”-ны тэргүүний хувьд БНХАУ-д мах экспортлох асуудлаар мэдээлэл өгч, бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна


Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй