Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

УИХ-ын дэд дарга Л.Цог Олон Улсын Ассамблейд оролцож үг хэллээ

2015-10-21 12:26:26
Error loading player: No playable sources found

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдаж байгаа Олон Улсын Парламентын Холбооны 133 дугаар Ассамблейд оролцож буй УИХ-ын дэд дарга Л.Цог Ассамблейн нэгдсэн хуралдаанд үг хэллээ. УИХ-ын дэд дарга Л. Цог хэлсэн үгэндээ олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаад байгаа дүрвэгсэд, шилжин суурьшигчдын асуудлыг дэлхийн 130 гаруй орны парламентчид цуглан хамтдаа хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой юм. Олон улсын хамтын нийгэмлэг өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан бөгөөд тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь дүрвэгсэд, шилжин суурьшигчдын давалгааг бий болгож байгаа уг үндэс, суурь шалтгаанд урт хугацааны, оновчтой шийдэл олох гол гарц гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр мөн өнгөрсөн сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлаар гишүүн орнуудын 300 гаруй парламентын гишүүд, төлөөлөгчид "Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг" сэдвийн хүрээнд бус нутгийн аюулгуй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, дүрвэгсдийн асуудал, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх болон хүйсийн эрх чөлөө зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Түүнчлэн 2016 онд Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд уг уулзалтын хурээнд 2016 оны дөрөвдүгээр сард Ази, Европын парламентчдын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг мэдээлж тус хуралд бүс нутгийн хууль тогтоох байгууллагын төлөөлөгчдийг оролцохыг урилаа. 

 

 


УИХ-ын дэд дарга Л.Цог Олон Улсын Ассамблейд оролцож үг хэллээ  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй