Шууд Chart

Монгол туургатны боксын наадам болно

2015-10-28 16:46:21

Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтнүүд өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарлалаа. Энэ бол “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам” юм. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж.

Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товоо зарлалаа. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийхээр бэлтгэл ажлаа базаагаад эхэлжээ.

Тэмцээнд Монгол, Тува, ӨМӨЗО, Буриад, Халимагийн шилдэг боксчид AIBA дүрмийн дагуу өрсөлдөнө. Тамирчин 1975-1996 оны хооронд төрсөн, 19-40 насныхан оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг гэсэн 6 жин тус бүрт 4 тамирчин оролцох юм.

Тэмцээний шагналын сан Азийн боксын тэмцээн дундаа хамгийн өндөр буюу шилжин явах 750 кратын Алтан цомтой бөгөөд жин тус бүрт нэгдүгээр байр, алтан медаль, өргөмжлөл, 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх юм.


Монгол туургатны боксын наадам болно  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй